Хүмүүс муурыг 9 голтой гэж ярьдаг ч үнэн худлыг нь хэлж  мэдэхгүй юм. Гэхдээ АНу-ын Флоридод хоёр нүүртэй муур мэндэлснийг баталж чадах байна. 
Хав хар өнгийн эрүүл муурнаас төрсөн эрэгчин зулзага өнөөдрийн байдлаар  эсэн мэнд бойжиж байна.  Түүний хоёр нүүр хоёулаа хэвийн ажиллагаатай бөгөөд  дуугарч холлолж байгаа гэнэ. Хайртай хар муураа  хоёр нүүртэй зулзага гаргасанд гэрийн эзэд гайхаж байгаа ч  зулзагаа хаях болон зарах бодолгүй байгаа гэнэ.  Өөрсдөө өхөөрдөм хөөрхөн хоёр нүүртэй муурын зулзагаа тэжээж, төрсөн үр шигээ хайрлана гэдгээ эзэд нь мэдэгджээ.

Нийтэлсэн: "Ирээдүй" Баярмаа 


Categories: