За тэгээд нэгэн хүний анхны Валентин баяраар хийсэн шокаладын тухай болсон явдалаас уншцгаая


Багшийн модон самбар дээр 2-р сарын 14 гэж тодоос тод бичээстэй . Хичээлийн хамгийн сvvлийн цаг завсарлахад 20-иод минут дутуу байлаа.  Аз болоход нэг их удсангvй хонхны жингэнэх чимээ сонсогдож баярлалаа хонх минь гэж хэлээд ангиас нисэх мэт гvйн гарлаа. 


2 цаг болчихлоо.Гэртээ гvйн ороод єчигдєр орой худалдан авсан шоколаданд орох материалуудаа гарган тавьж цvнхнээсээ шоколад хийх заавартай бяцхан сонин гаргаж ирээд нэг гvнзгий амьсгаа аваад  хайртдаа бэлэглэх хамгийн нандин бэлгээ хийж эхэлсэн юм.  

Миний хувьд анхны "Валинтин"-ын  баяр болохоор  туршлага гээд байсан юм байхгvй ч  хайртай хvн маань тэр бэлгийг хvлээж авна гэж бодохоор сэтгэл нэг л аз жаргалтай байлаа. Ємнє нь найз охидыгоо  найз хєвгvvддээ шоколад хийн бэлэглэж байгааг хараад тун ч их атаархдаг байж билээ. Анхны удаа болоод ч тэрvv нилээд хэд хийсний эцэст миний шоколад арайхийж хэвэнд орлоо. Тvvндээ зориулж авсан зvрхэн хэлбэртэй улаан хайрцагандаа шоколадаа хийн хэвэнд цутгаад єєрєє ч амсаж чадалгvй зvрхэн хэлбэртэй гоёмсог баантагтай тагаар нь зєєлєн таглалаа. 


16.00 цагт тvvнтэйгээ сургуулийн ойролцоох цэцэрлэгт хvрээлэнд  уулзъя гэж тохирсон ч  нэг мэдэхнээ  бараг 16.00 болж байлаа. Намайг  сэтгэл сайтай муухан тогоочийн дvрд тоглож байхад цаг хэдийнээ талийж єгчээ. Ємнє нь би хэзээ ч тvvнрvvгээ ингэж их яарч байгаагvй. Цvнхэндээ нандигнасан тэр улаан савтай зvйлийг єгнє гэхээс vнэхээр догдолж байлаа. Хэн нэгнээс шоколад хайрын бэлэг болгож авах сайхан ч гэсэн хэн нэгэн хvнд зориулаад хийнэ гэдэг ямар сайхан байдгийг би тэгэхэд л ойлгосон юм.Тэр маань аль хэдийнээ цэцэрлэгийн vvдэнд ирчихсэн намайг хvлээж байлаа.


Ингээд л тvvнийхээ гараас атгаад  оройжин хоёул гадуур хамтдаа цагийг зугаатай єнгєрєєлєє.Орой намайг  хvргэж ирээд хоёул манай саадан дотор элдвийг ярилцан суусан юм. Тэгээд би тvvндээ   зvрхэн хэлбэртэй улаан хайрцагтай шоколадаа гаргаж єгєхєд тэр ихэд гайхаж байснаа онгойлгож vзээд ихэд баярласан царайтай надруу хараад єєрєє хийсэн юм уу? гэхэд нь би дуугvй л толгойгоо дохилоо. Тэгвэл би хэнд ч єгєлгvй   одоо суугаад ганцаараа иднээ гээд нэг халбагадав. 


Энэ  vед надад айх баярлах гэсэн хоёр мэдрэмж зэрэг тєрж ямар их догдолж байсан гээч. Миний хийсэн шоколад тvvнд таалагдсан бололтой бvр надад ч єгєлгvй амтархан идэж орхилоо. Тэгээд надруу хараад "Баярлалаа vнэхээр гоё амттай юм" гэж хэлэхэд одоо л нэг юм би гvнзгий амьсгаа авч тайвширсан юм. Баярласан сэтгэлийн хариу болгож  " Би чамд хайртай" гэдэг vгийг анх удаа би тvvнээсээ сонссон юм.  Бие биенээ гэх хос зvрх хичнээн хvчтэй байдгийг би тэгэхэд л ойлгосон. Тиймээ хайр л намайг тийм их хvчтэй болгосон. Миний анхны "Валинтин"-ын баяр анхны шоколад гээд л энэ єдрийг би хэзээ ч мартахгvй. 


Хамаг  аз жаргалаа тэврээд л  би гэртээ гvйн орлоо. Бас єдєржин хийсэн шоколадаа амсаж vзэхийг vнэхээр  хvсч байлаа. Харин гэрт ороход эгч маань аль хэдийн ирчихсэн заваан  болгож орхисон савыг  маань цэв цэвэрхэн болгочихсон байлаа. Эгчийнхээ єрєєнд гvйн  орж та миний шоколадыг идчихсэн юм уу?  гэж асуухад эгч  за больж vз  би тэр тvлэнхий амттай юмаар чинь яах юм харин цэвэрлэж єгсєнд баярлалаа гэж хэлээрэй цаана чинь аяганд хийчихсэн байгаа єєрєє гаргаж хаяаарай гэж ууртай хэллээ. 


Би  гайхах уурлах зэрэгцээд гал тогооны єєрєєрvv орон шоколаднаас амсахад ёстой л нєгєє амнаас унана гэгч нь боллоо. Лемон нь ихэдчихсэн гашуун, бас дээр нь тvлэгдчихсэн. Яагаад тvvнд ийм сонин амттай юм таалагдсан юм болоо гэж хэдэн зуун удаа бодсон ч би хариуг нь даанч олж чадсангvй.  Одоо бодохнээ хариулт их энгийн юм аа энэ бол хайр. 

Categories: