“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Д.Баяртогтох
өнгөрсөн долоо хоногт БНСУ-д болсон 18 орны 50 загвар өмсөгч оролцсон “Азийн шилдэг загвар өмсөгч” тэмцээнд оролцож "Азийн топ модель" өргөмжлөл хүртжээ. Өнгөрсөн жил тэрбээр “Face of Mongolia” наадмын “Шилдэг модель”-иор шалгарснаар энэ тэмцээнд оролцох эрх авсан байна. Д.Баяртогтох өмнө нь “Цавчуур.ком” кинонд тоглож байсан бөгөөд дээрх тэмцээний шилдэг загвар өмсөгч болсноор Солонгосын загварын агентлагуудаас хамтран ажиллах болон кинонд тоглох цөөнгүй санал авсан аж. Мөн “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч С.Батцэцэг “Photogenic” төрөлд шилдэгээр шалгарсан юм байна.

Categories: