1. Тамхи
Хэрэв бүсгүй та тамхи татдаг бол энэ зуршлаа даруй хаяхгүй бол өвчин эмгэгт баригдах төдийгүй зүс царайнд чинь маш таагүй нөлөөлнө.
Тамхиа хаяхгүйгээр гоо сайхны брэнд бүтээгдэхүүнд найдлага тавих хэрэггүй.

2. Согтууруулах ундаа

Архи дарс хэтрүүлэн уух нь арьсыг усгүйжүүлж, цангаадаг. Энэ нь арьсны үрчлээ хуурайшилтанд хүргэдэг хамгийн гол шалтгаан.

3. Кофе
Арьсыг хуурайшуулдаг зүйлийн нэг бол кофейн. Кофеноос татгалзаж чадахгүй байгаа бол амттай кофеныхоо дараа аяга дүүрэн ус уу.

4. Халуун шүршүүр
Эмэгтэйчүүд хав халуун шүршүүрт орох дуртай. Ялангуяа хүйтний улиралд өглөөдөө халуун усанд орж дулаацахыг яардаг. Үнэн хэрэгтээ халуун ус арьсыг маш ихээр хуурайшуулдаг.

5. Батга
Ихэнх эмэгтэй батгаа шахсаныхаа дараа арьсаа цэвэрчихлээ гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ арьсандаа улам их бохир, нян бактери оруулчихдаг.

6. Будагтайгаа унтах
Хэдхэн минут зарцуулах энэ процедурыг хийхээс бүү залхуураарай. Та тамхи татдаггүй, архи уудаггүй байлаа ч энгэсэгтэйгээ унтдаг бол амархан үрчлээтэнэ шүү.

7. Давсархаг зүйл
Та чипс, давстай самар, жигнэмэгэнд дуртай бол үүнийгээ болих хэрэгтэй. Учир нь давсархаг зүйл арьсыг хэт хуурайшуулдаг байна. Давс нь усыг ихээр шингээж өөртөө татдаг бодис.

8. Элсэн чихэр
Элсэн чихэр нь хүний арьсан дахь коллагенийг үгүй хийдэг. Арьсыг улбагар сул, нимгэн болгодог. Чихэрлэг зүйлийг жимсээр орлуул. Элсэн чихрийн оронд ёотон хийж болно.

/Хань/

Categories: