Одоогийн Монгол Улсын төрийн далбаа нь 1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. 1949 оны төрийн далбаанаас социалист одыг хассанаараа л өөр.
Улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна.