http://www.imbecile.me/wp-content/uploads/2011/05/what-girls-want-vs-what-boys-want-500x391.jpg 
Эмэгтэйчүүд эрчүүдээс маш их юм хүсдэг, хэтэрхий өндөр шаардлага тавьдаг, эрчүүдэд ямар ч боломж олгодоггүй гэдэг.
Энэ бол зүгээр л ам дамжсан яриа. Yнэн хэрэгтээ бол эмэгтэйчүүд олон зүйл дээр нүдээ аниад л өнгөрдөг. Ингэхэд ер нь эмэгтэйчүүд маань эрчүүдээс чухам юу хүсдэг юм бол оо?

22 насандаа бүсгүйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
- Царайлаг
- Аятайхан
- Мөнгөтэй
- Сайн сонсогч байж чаддаг
- Сэргэлэн авхаалжтай
- Гоё бие бялдартай
- Юмны чанарыг мэддэг
- Гэнэтийн гайхалтай бэлэг барьж чаддаг
- Романтик сэтгэлгээтэй, мэдрэмжтэй залууг 


32 насандаа тэд эрчүүдээс юу хүсдэг вэ?
- Аятайхан нүдэнд дулаахан
- Эмэгтэй хүнийг хүндэлж, халамжилдаг
- Хангалттай мөнгө хуримтлуулсан
- Ярихаасаа илүү сонсож чаддаг
- Наргианч, хөгжөөж, хөгжиж чаддаг
- Заавал хэлүүлэлгүйгээр гэр орны ажилд оролцдог
- Стиль имидж хөөцөлдөөд байдаггүй, намбалаг хувцасладаг
- Гэрийн буюу эхнэрийнхээ хэн нэгний төрсөн өдөр, тэмдэглэлт ойн өдрийг мартдаггүй
- Багаар бодоход 7 хоногт 1 удаа секс хийдэг байх

42 насандаа эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
- Царай зүс нэг их хараад байдаггүй, халзан биш л бол яахав гэж бодно.
- Анхаарал халамж тавьдаг байх
- Ажилдаа хамаг хүч анхаарлаа төвлөрүүлдэг, заримдаа оройн хоолондоо оройтож ирэхэд ч уурлаад байдаггүй
- Үг хүлээж авдаг байх ( Намайг ярьж байхад хүлээн зөвшөөрч байх)
- Наргиан ойлгодог
- Хүч чадалтай, формоо алдаагүй байх
- Нас, биендээ зохицуулж хувцасладаг байх
- Учраа мэддэг, төлөвлөгөөтэй амьдардаг байх
- Ой сайтай байх
- Амралтын өдөр болгоныг хоёр биөндээ зориулдаг байх

52 насандаа эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
- Гадаад үзэмжиндээ санаа тавьдаг байх
- Бусдын дунд биеэ зөв боловсон авч явж чаддаг байх
- Мөнгө нэг их үрээд байдаггүй
- Эхнэрийнхээ үгийг анхааран сонсдог байх
- Нэг үгээ олон дахин давтдаггүй байх (үглээ биш)
- Амралтын өдөр орондоо хэвтээд байдаггүй байх
- Ариун цэврээ байнга сахидаг
- Анхаарал нь өөр юман дээр төвлөрч байсан ч гэсэн бусдын хийсэн зүйлд урам өгөх чадвартай байх
- Мартамхай биш байх
- Хааяа нэг амралтын өдрөөр хайрлаж энхрийлдэг байх

62 насандаа эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
- Хүүхэд айлгачихаар аймаар биш байх
- Өөртөө анхаарал тавьж чаддаг байх
- Мөнгө үрдэггүй
- Зөрүүд биш байх
- Юу хийж байгаагаа ойлгодог
- Хөнгөн шингэн байх
- Зөв боловсон хувцасладаг (аятайхан)
- Аятайхан хөнгөхөн хооллодог
- Зөнөг биш байх
- Эхнэрээ халамжлахаа мартаагүй байх

72 насандаа эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
- Өглөө босоод амьд байгаасай гэж
- Хүний гар битгий хараасай гэж