https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgUc9ln1PVDLNDZvsjqosahlbOas3RPJQrvuI0GmVH1ijKq7dgTUCssUlJ6phvN_6pwVddOqHHmaUZ74Zihvt4twuAFjHdEmWjjhkoC2CDdNcGt5IPc647so_V9lum96xp_HpeX5wJItS4/s1600/i_love_You_medium.jpg 
Jarena Bates 10 жилийн өмнөөс бөөрний өвчнөөр өвчилсөн байна.
Тэрээр 23 нас хүрэхдээ сайхан бүсгүй болсноос гадна өөрийн мөрөөдлийн залуутай учран түүнтэйгээ суухаар төлөвлөсөн байлаа. Гэвч бүх зүйл өөрчлөгдөн Bates эмнэлэгт хүргэгдсэн байна.Удалгүй эмч түүнд бөөрний дутагдалд орсон байна гэсэн муу мэдээ дуулгаж шилжүүлэн суулгах хэрэгтэй гэсэн байна. 
Иймээс маш яаралтай таарах донор олох хэрэгтэй болжээ. Гэвч энэ бол хүндхэн ажил бөгөөд New-York –д амьдардаг 5,000 гаруй хүмүүс донороо 7-9 жил хүлээдэг байна. Bates –д одоо гайхамшиг л хэрэгтэй болсон байна. Үнэхээр ч түүнд гайхамшиг тохиолдож түүний сүйт залуу болох Tye Johnson шинжилгээ хийлгэхэд түүний бөөр нь таарчээ. Түүний хувь заяа зөвхөн түүнээс л шалтгаалах боллоо. “Үнэндээ би энэ бүхнийг өөрөө шийдсэн. Тэр маань намайг шинжилгээ өгөхөд дургүйцсэн бөгөөд намайг зовоож шаналгахыг хүсээгүйдээ л тэгсэн.Гэвч би өөрийнхөө шийдвэрийг гаргасан.Миний бөөр түүнийхтэй тохирсон гэхэд нь л бид үргэлж хамт байх ёстойгоо ухаарсан” гэж Johnson ярьсан байна. Bates ч бас ижил зүйлийг мэдрэсэн бөгөөд “Бурхан түүнийг миний амьдрал руу илгээсэн. 
Түүнийг намайг аварч хамгаалуулахаар явуулсан миний сахиусан тэнгэр болохоор нь түүндээ талархахын зэрэгцээ түүндээ хайртай” хэмээн хэлсэн байна. Үүнээс сарын дараа Long Island-н Manhasset дахь North Shore University Hospital-д шилжүүлэн суулгах мэс заслыг хийжээ. Johnson, Bates хоёр хагалгааны өрөө рүү дамнуурган дээр хэвтэн орохдоо Johnson өөрийн хайрыг илэрхийлэн түүн рүү инээмсэглэж байлаа. 
Амьдрал үхэл хоёрыг дэнсэлсэн хагалгаанаас 4 хоногийн дараа хосууд маань хөл дээрээ явж хүлээлгийн танхим руу гар гараа хөтлөлцөн орж ирэхэд найз нөхөд гэр бүлийнхэн болон эмнэлгийн албан хаагчид тэднийг халуун алга ташилтаар хүлээн авсан байна. “Би тэднийг 21-р зууны Ромёо Жулиет л гэж нэрлэмээр байна.
Tye бол баатар.Энэ бүхэн бол дайнд оролцсонтой адилхан бөгөөд үхэх эрсдэл маш өндөр байсан гэвч тэр энэ бүхнийг хайрынхаа төлөө хийж чадсан” хэмээн шилжүүлэн суулгах хагалгааг удирдан явуулсан эмч Molmenti хэлсэн байна. 
Тэд анх 4 жилийн өмнө танилцсан бөгөөд Johnson түүнийг анх хараад л дурласан гэсэн бөгөөд жинхэнэ хайр бүхнийг ялан дийлж чаддагын гайхалтай жишээ болж чадсан ажээ.Дашрамд хэлэхэд хосуудын маань хурим дараа жил болох бөгөөд үхэл амьдралыг дэнсэлсэн хагалгааныхаа 1 жилийн ой дээр хийх юм байна. 
“Энэ бол гайхамшигтай түүх. Уг бөөр таарсан явдал нь диваажингийн бэлэг гэмээр” хэмээн Molmenti хэлсэн байна.