Оюутануудаа та нар хааяа ч гэсэн хайрла
Он гараад л тэд чинь яваад өгнө шүү дээ
Оюутан залуус үгүй бол анги танхим хоосон

Оюунлаг хүүхдүүд үгүй бол улс шүрэн хоосон
Оюутан залуус нь үгүй бол заах хичээл дууссан

Нүд нь самбараа олохгүй тэнүүчилж
Чих нь яриаг чинь сонсохгүй хэсүүчилж
Хааяа нэг зүүрмэглэж суухад нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоослоо
Бүтэн тест лав гаргахгүй шүү дээ наадахаас чинь
Бүхэл шөнөжин бичсэн шипийг нь үлдээ
Хичээл гэсэн гарцтай
Хичээнэ гэсэн харцтай
А үнэлгээнд цовоожиж
F үнэлгээнд томоождог

Ядарсан хөөрхий оюутнуудаа хааяа ч гэсэн хайрла
Яг үнэндээ тэд чинь
Яахаа мэдэхгүй яваа
Хайрлаж дурлах насандаа
Хаягдаж хууртаж яваа
Хазайсан газар тэдэнд чинь багшийн дэм хүч болдгийн
Халтарсан газар тэдэнд чинь таны үг эм болдгийм
Олон олон эрдэмтэн баагш нарт ханадж хэлсэн үгийг миньболгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо

Оюутануудаа та нар хааяа ч гэсэн хайрла
Он гараад л тэд чинь яваад л өгнө шүү дээ
Оюутан залуус үгүй бол анги танхим хоосон
Оюунлаг хүүхдүүд чинь үгүй бол улс гүрэн хоосон
Оюутан залуус нь үгүй бол заах хичээл дууссан.

Categories: