http://stat.gogo.mn/images/advice/lips-colo.jpg 


Уруулын будгийг царайны өнгө болон хувцасны өнгөнд зохицуулан хэрэглэдэг.
Цайвар арьстай хүмүүст ямар ч өнгийн уруулын будаг зохино. Тэр дундаа улаан болон ягаан хоёрын завсрын өнгө илүү зохидог.

Харин бор царайтай бол бараан төрлийн өнгө илүү зохино. Арьсны болон үсний өнгийг харгалзахгүйгээр бүх хүнд хүрэн ягаан өнгө зохидог байна. Шар царайтай бол улаан өнгөөс хамгийн дулаан, хурц бус өнгийг сонговол илүү зохистой.

УРУУЛ ХҮРЭЭЛЭГЧ:
Уруул хүрээлэгчийн тусламжтай уруулын хэлбэрийг засаж болно. Контур харандаа уруулын будагтай ижилхэн байх ба бага зэргийн бараан өнгөтэй байж болно.

Зөв хэлбэрийн уруул гаргахын тулд:
- Эхлээд дээд уруулын хамгийн өндөр цэгийг тодорхойлсон уруулын омогын хэлбэрийг гаргана.

- Доод уруулын голд (дээд уруулын харалдаа) уруулын ирмэгээр хамгийн доод цэгийг зураасаар тэмдэглэнэ.

- Таны уруул нимгэн санагдаж байвал бага зэрэг уруулынхаа хүрээнээс гадуур нь хүрээлж болно.
Уруулаа хэрхэн арчлах вэ?

- Хүйтний улиралд гадаа гарахаас өмнө урууландаа өнгөлөгч байнга түрхэж бай. Энэ нь уруул хагарах, хуурайшихаас
сэргийлнэ.

- Долоо хоногт нэг удаа сайтар арчилж тэжээл өгөх хэрэгтэй. Тэжээлийн тос, сүүлний өөх түрхэж нэлээд минут байлгаад, дараа нь зөөлөн үстэй шүдний сойзоор, эсвэл хөвөнгөөр арчиж авна.

- Зөгийн бал нь уруулыг хатахаас сэргийлж түүнийг ариутган цэвэрлэдэг. Шөнө унтахдаа урууландаа зөгийн балтай маск тавьж хонуулж болно.

/Хань/

Categories: