Хайр яг гол шиг. Тал тал тийшээ урссан олон салаа нь том жижиг голд очиж нийлдэг шиг хайр чиний зүрхэнд хүрэх замаа үргэлж олдог.

Хайр яг нар шиг. Үүлтэй тэнгэр цэлмэж, наран авхай мишээх шиг чиний сэтгэлийг дулаан илчээрээ төөнөдөг.
Хайр яг ид шид шиг. Боломжгүй гэж бодсон бүх зүйлийн хаалтыг нурааж, хаалганы цоожийг нь тайлдаг.
Хайр яг урлагийн бүтээл шиг. Өчүүхэн жижиг байсан ч өгүүлшгүй үзэсгэлэнтэй байж чаддаг.

Хайр яг мөнхийн ус шиг. Үнэнч хайр он цагийн эргэлтэд үргэлж дэргэд чинь байх хэрнээ өтөлж ер хөгширдөггүй.
Хайр яг толь шиг. Хайртай хүнийхээ нүднээс чи энэ хорвоог бүхлээр нь харж чадна.
Хайр яг зүүд шиг. Хүүхдийн гэнэн мөрөөдөл мэт тэр зүүдэнд төгсгөл гэж байхгүй.
Энэ дэлхийн хувьд чи ердөө ганц хүн. Гэтэл чамайг хайрлах хайрандаа шатаж яваа хүнд чи бүхэл бүтэн дэлхий.
Хэн нэгнийг хайрла. Тэр хайр чинь эргээд илүү амттай, илүү хүчтэй болон зүрхэнд чинь нисэн ирнэ.

Categories: