https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjIeQlkCeWygmqXYOKXLAWkuLmZKnZz8lgrEjPkT5fCxjmIv883okH9WNXIdXq9Q15NE8A6nOFJw8BKdbRmE6Jmxfko4fPlRzewOjSNjhrgnTTuHcwfiGlqx_tf9W9nd-20uMUz1ATda5mO/s1600/scented+candles+picture.jpg 
НИКОЛАЙ ЗАМЯТКИН
Бүх зүйл бидний гарт бий. Хэн хүснэв тэр л чадна.
Гол нь хүсэх хэрэгтэй, дараахь бүх зүйл дасгалаас шалтгаална.
Гэхчдээ хэрэв өөрийнхөө санах ой, булчин, сэтгэлийн хүчээ тогтмол дасгалжууллаа гээд юу ч бүтэхгүй. Тогтмол дасгал чухал, гэхдээ энэ нь өөрөө юу ч өгөхгүй.

Нэг нөхөр өдөр бүр индүү өргөдөг байсан байна.
10 жил дасгал хийсэн боловч түүний булчин огт хөгжөөгүй. Амжилт зөвхөн ямар үед ирдэг вэ гэхээр хийж буй дасгал бүхэн хүнийг боломжийнх нь хязгаараас давж гарсан үед ирдэг.

Дасгал сургуулилалт таныг тамлаж эхэлсэн үед, эсвэл зовсоноосоо болоод орь дуу тавих үед амжилт ирдэг.
Дасгал сургуулилалт хүний боломжоос давж гарсан үед л үр дүнгээ өгдөг бөгөөд хүн тэрхүү боломжийнхоо хязгаарыг өөрөө үргэлж мэдэж, мэдэрч байдаг.
Би – 2 метр үсэрч чадна, би 153 удаа суниаж чадна. Би нэгэн удаагийнхаар 2 хуудас гадаад хэлний текстийг цээжилж л чадна гэх мэт.
Тэгээд дасгал сургуулилалт бүхэн өмнөх өдрийн рекордыг эвдлэх оролдого байж чадвал үр дүнтэй болдог. Мачийгаад унасан ч би 154 удаа суниах л болно.

Биднийг ирээдүйн олимпийн аваргуудыг бэлтгэх газар аваачлаа ...
Харав уу, 15 настай боксчин хүү, 5 настай гимнастикчид, 3 настай сэлэгчид.

Тэдний царайг хар, дасгал суруулилалтын хамгийн сүүлчийнх нь өдөр ирээд хараарай, тэдний хөөрхөн бяцхан харцанд өөрийнхөө өчигдөрийн рекордыг эвдэх гэсэн шазруун шийдмэг байдал харагдах вий.
Сайн хараад ав.

Зөвхөн өөрийнхөө боломжийн хязгаарыг тултал ажилла. Больёо гэтлээ зүтгэ.Энэ л амжилтанд хүрэх зам юм.

Аварга хүн гэж ямар хүн бэ гэхээр энэ штанг өөрийг нь одоо дарж няцлах гэж байгааг мэдэж байсан ч түүнийг дээш нь өргөж чаддаг хүнийг хэлнэ. Хэн өөрийнхөө айдас, залхуурал, итгэлгүй байдлаа ялан дийлж чадна. Тэр л ялагч байх болно.

Categories: