https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhKE6TttIWcM6xHU9-WqPFFQYG9tV50OCBSyqLbJrPQ4zzlxAYz-04WXcyd0NASm8bau6ZgtIWYjgkW6Rub2Z2ihpgllrTsRHOXA0wad_14MssB7Yolhja2cbgVkVcc3F-hmnviubCw6Mi3/s1600/mongoloronshuleg8yg.gif 
Монголоос минь сайхан газар хаа байна
Хүний нутгийн жавар жиндүү юмаа
Хүслээр болдоггүй хорвоо хатуу юмаа
Санахын жаргал гэдэг дэндүү юм аа
Сар өдөрийг тоолох нь удаан юм аа
Саранд би хүслээ шивнэлээ
Салхи надаар жоохон тохуурхав
Саналаа гээд зүрхээ аргадлаа
Сайхан бүхэн минь МОНГОЛ минь үлджээ

Хан мөрөнийг магтах л юм
Хатан туулаас минь тунгалаг гэж үү
Хаа сайгүй хиймэл уулс нь
Хангайн нурууг минь гүйцэх билүү
Хөгжил сайтай ч хүний нутаг
Хөх монголоос минь уужим билүү
Хүн ард олонтой гэхээс
Хөрсөндөө ямар баялагтай биш дээ
Тэнгэр багандсан барилга гэнэ
Тэхийн зогсоолоос минь сүртэй гэж үү
Тэнэгэр уудам Монголын минь
Тэн хагаст нь хүрнэ гэж үү

Categories: