2070 оны 3 сарын 13. CNN мэдээ: Єнєєдєр Монголд дэлхийн хамгийн єндєр цамхагийн нээлт болох гэж байна.

Энэ нь тус улсад удахгvй болох олимпийн арга хэмжээнд зориулагдсан гэнэ. Уг арга хэмжээнд АНУ, Япон, БНХАУ, Франц, Герман, ОХУ зэрэг томоохон улсуудын ерєнхийлєгч оролцох юм. Арга хэмжээний далимд эдгээр ерєнхийлєгч Монгол улсын ерєнхийлєгчид бараалхаж хамтарч ажиллах, єєрсдийн улсуудад хєрєнгє оруулалт хийхийг хvсэх, зээл тусламж авах талаар хэлэцээр хийнэ.

Монгол орон сvvлийн 60-аад жилд vсрэнгvй хєгжсєн тvvх нь их сонин юм. Одоогоос 60-аад жилийн ємнє 2009 онд Монгол улс маш ядуу орон байсан бєгєєд тэр vед Таван толгой, Оюу толгой гэж 2 ордоо гадныханд алдах шахсан тvvхтэй улс.


Гэхдээ ухаалаг эрх баригчид гадныхантай хамтрахаас эрс татгалзан дан ганцаар эзэмшин, ОУВС-ийн зээлээр уул уурхайн механизм авч, бvх хєдєлмєрийн насны ажилгvйчvvдээ сурган ажлаар 100% хангаж бага багаар олборлолтоо нэмэгдvvлж єєрсдийн тэргvvлэх туршлагыг дэлхий нийтэд таниулсан агуу ард тvмэн юмаа. Монгол хvний зохион бvтээх шинийг эрэлхийлэх, аливааг хялбарчлах арга эрт дээр vеэс тvvхтэй. Олборлосон ашгаараа уул уурхайгаа шат шатаар нэмэгдvvлсээр БНСУ, Австрали, АНУ, ОХУ-аас гэрээт ажилчид ажилуулснаар олборлолт улам нэмэгдсэн.


БНСУ-аас Монголд ажиллах визний ярилцлагад оролцогсодын тоо өнөөг хир нь буухгvй л байна. Аргагvй дээ хэдийгээр тэдний авах цалин Монголчуудад бага мэт санагдах боловч тэдний хувьд маш их мөнгө юм. Монгол улсад цагаачлaгчдын тоо єдєр бvр нэмэгдсээр л байна. Монгол улсад суугаа элчин сайдуудын уулзалт болж виз олгох тал дээр арай нааштай хандаачээ гэсэн хvсэлт удаа дараа тавиад байна.


Монгол улсад амьдрах хєх картны (bluecard) сугалаа интэрнэтийн сайт бvрт тавигдаж Монгол хэлний курст суугсдын тоо сvvлийн 10 жилд 4 дахин өслөө. Хараар амьдарч байгаа хvн бvрт 2000 тєгрєг єгч нутагт нь vнэгvй буцааж байгаа бєгєєд 1 тєгрєг нь 10 орчим доллартай тэнцдэг гэнэ. Монгол улсын иргэд нь дээд зэргийн соёлтой гэмт хэрэг маш бага гардаг, 1 хvнд ногдох спиpтийн тєрлийн ундаагаар дэлхийд хамгийн багад тооцогдох болсон.


Хєдєлмєрийн хєлсний доод хэмжээ, ДНБ, VНБ, VО, зэрэг vзvvлэлтээр тэргvvлж эхэллээ. Цалин єндєртэй болохоор хахуульд ер автахаа болисон ганц орон юм. Гэхдээ хууль маш чангатай, хуулиа хvн бvр сайн мэддэг болохоор зєрчих явдал гараад байдаггvй. Дэлхийн томоохон бизнэсменvvд Монголын банкуудад мєнгєє хадгалуулсаар, Швецарийн банкууд дампуурахын ирмэгт тулаад байна. Анхаарал тавьсан та бvхэнд баярлалаа манай мэдээ vргэлжилж байна.

Categories: