Валентин удахгүй болох гэж байгаа болохоор хайрын шүлгүүд оруулж байна.


Гомдох тусмаа хайралдаг нь
Голт зүрхний дурлал юм уу
Холдох тусмаа тэмүүлдэг нь
Хорьж болдоггүй сэтгэл юм уу...

-----*-----*-----

Нар туссан өглөө бүрийн эхэнд
Хайр дэвссэн үнсэлт бүр чинийхээ
Нас нэмсэн он жилүүдийн туршид
Намайг л гэсэн сэтгэл бүр чинийхээ...

-----*-----*-----

Хөөрхөн чинийхээ дэргэдээс хорвоог нэг чагнахад
Хөг аялгуу болгон нь зүрхний хэмнэлтэй байдагаа
Хайртай чинийхээ харцнаас өөрийгөө нэг ажихад
Халуун сэтгэлийн элчинд нь жаргаж яваа харагддаг аа...

-----*-----*-----

Хайрын цэцэрлэгт модод нахиалах хавар бүрийг
Хамтдаа байж чамтайгаа цуг угтмаар байна
Хос хосоороо туулах хүмүүн заяат тавиландаа
Нас насны жаргалаа чамтай л хамт туулмаар байна...

Categories: