1. "Би чамд хайртай"
  Ямар ч байсан энэ үг бол таны заавал хэлж байх үг.  Ямар нэгэн учир шалтгаангүй хэлж заншаарай.  Эмэгтэй хүн энэ үгнээс хэзээ ч уйддаггүй, түүнд үргэлж таалагддаг юм шүү.
 

2. "Чи минь ямар сайхан юм бэ"
 

Энэ үг нэг  дээрх үгийг баталдаг.  Тэгвэл юуг нь нуух вэ? Үнэн сэтгэлээ нээх нь харилцан ойлголцлыг амар хялбар болгодог гэдэг. Эмэгтэй хүн ямар учраас хоолны дэглэм сахиж, хөмсгөө зулгаан, хиймэл давхраа хийлгэж, уруулаа шивүүлэн тэр ч бүү хэл  мэс засал хийлгэдэг гэж бодож байна?  Тэд  өөртөө бас танд таалагдахын тулд л тэр шүү дээ. Та энэ үгийг хэлснээр хоосрохгүй. Тиймээс хайртай хүндээ байнга хэлж байгаарай.
 

3. "Хоол их сайхан амттай болжээ.

Ээж маань ч ийм амттай хоол хийдэггүй..." Энэ үгээрээ та эхнэрээ, хайртай бүсгүйгээ хоол хийх дур сонирхолтой болгож урам өгнө. Хэрвээ та эхнэрийнхээ гурван цаг хийсэн хоолыг нь аравхан хоромын дотор идчихээд идэвх зүтгэлийг нь зохих ёсоор үнэлээгүй бол цаашдаа гурилтай шөл, бантан л хүртэх эрсдэлтэй гэдгийг анхаараарай.
 

4. "Чи минь бүхнээс илүү"

Энэ үг эмэгтэй хүнийг эр нөхөр, найз залуудаа илүү дотно болгодог. Хэрвээ тэр таны хувьд бүхнээс илүү хүн гэдгээ мэдэрвэл цаашдаа таныг улам сайн халамжилж, анхаарах болно. 

5. "Чи минь их сайн ээж болох байх аа", эсвэл  "Чи бол энэ хорвоогийн хамгийн сайн ээж"
Эмэгтэй хүн бүр ээж болохыг, тэр тусмаа сайн ээж болохыг хүсдэг. Хайртай хүн нь тэднийг эх хүнийх нь хувьд үнэлэхэд их дуртай байдаг бөгөөд маш чухал хүчин зүйл юм.
 



6. "Чи минь их ухаантай шүү"  

Эмэгтэй хүн ч эрчүүдийн нэгэн адил оюуны чадавхийг нь үнэлэхэд дуртай байдаг. Хоёр их сургууль төгсч, гурван хэл сурч, жолооны эрх аван, диссертаци хамгаалсан нь зүгээр нэг хэрэг гэж үү? Тиймээс үгээ битгий харамла.
 

7. "Чиний зөв байжээ"  

Эмэгтэй хүний зөв байсан ч эрчүүд үүнийг нь хүлээн зөвшөөрөлгүй бүхнийг өөрийнхөөрөө хийдэг. Энэ шалтгаанаар тэдэнд зөв байсныг нь хэлэхэд ихэд тааламжтай хүлээж авдаг. Тэд эрэгтэй хүн буруу гэдгийг бус, харин тэдний зөв байсныг л хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Ингэж хүлээн зөвшөөрөх нь анх харагдаж байгаа шигээ тийм ч хэцүү зүйл биш шүү.  


8. "Чи миний эрдэнэ.
Чамтай минь адилхан хүнийг би хаанаас ч олохгүй" Эмэгтэй хүн өөрийгөө хайртай хүндээ цорын ганц юугаар ч орлуулашгүй, цор ганц, дахин давтагдашгүй, амин чухал "эрдэнэ" гэдгээ мэдрэхэд сайхан байдаг. 


9. "Чамгүйгээр би яаж амьдарч байсан юм бэ"

Тэгвэл цаашдаа ч гэсэн таны амьдрал түүнгүйгээр утгагүй санагдана. Та түүнд үнэн сэтгэлээсээ хайртай, усгүй бол хүн удаан амьдрахгүй шиг түүнгүйгээр амьдарч чадахгүй гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.

10. "Би өнөөдөр найзынхаа эхнэртэй тааралдлаа. Унжийж, навсайгаад нэг л биш санагдлаа. Хажууд нь чи минь лусын дагина л гэсэн үг"
Өөрийг нь бусад эмэгтэйтэй зүйрлүүлж магтахад таатай санагдана. Энэ нь эмэгтэй хүний энгийн нэг өрсөлдөөн юм.