https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjeUQRBU2hCNE8sUH0uUSYViki7rtwcUAOmR3jBcn1H8W-LMT9EEonbOE1tS46aot-ueWUvl4DS1awzbR0xBXrlOYoVxfbuEnF3Kbm3q_C4dlKv-79kdDKvQ4LPWMA6Ep7kVSi3r6Gz_7ob/s1600/HUGO+BOSS+Spring+Mens+Collection+2012+by+BOSS++BOSS+Latest+Menswear+2012-izandrew.blogspot.com+(1).jpg 
Бизнесмэн бол өөр хүн байдаг. Шөнө орой болтол ажиллана гэдэг өөр хүний шинж.
Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар өөдрөг бодолтой, өөдрөг итгэлтэй, хүнд итгэл үнэмшил төрүүлдэг, ажил хэрэгч бусдын анхаарлыг татаж чаддаг, байнга шинэ боломж эрж, хайж ямар ч юманд сэтгэл ханадаггүй хүн гэдэг өөр хүн. Хүмүүсийн  итгэлийг олж зорилгынхоо төлөө шантралгүй тэмцдэг хүн бол өөр хүн байдаг.

Бие даан бизнес эрхэлж, эрсдлээс үл айн бүх хариуцлагаа өөртөө үүрч явья гэсэн хэн ч гэлэ заавал өөр хүн.
 
“Манай компани, манай үйлдвэр... манай...” бид өдөр бүр л ийм үг сонсох болж. Бие дааж бизнес эрхлэгчид санхүүгийн эрх чөлөөнд  хүргэсэн байгууллагаа баяр бахдлаар дүүрэн танилцуулдаг. Ингээд л тэрбээр байгууллагынхаа нэрийг дуурайлгасан байшингийн өмнө гараа энгэртээ зөрүүлж ялагчийн  дүрээр инээмсэглэн зогсож зургаа татуулдаг. Яагаад энэ хүн дээшээ гараад ирэв? Энэ хэний үр сад вэ? Энэ хүн бүхнийг ганцаараа амжууллаа гэж үү?

Өнөө үеийн менежерүүд албан тушаалын шатлал гэж их  ярьдаг тэгвэл дээрх бизнесмэн  маань хэзээ хаана, ямар амжилт олох нь хэнтэй хамтарч, хэний нөлөөнд дэвжин дэгжисэнээс их зүйл  хамаардаг аж.

Та дурын аж ахуйн нэгжээр ороод үз. Эдний удирдлага нь хөлсний менежер байг. Дараа нь бие дааж бизнес  эрхлэгч нь  өөрөө удирддаг компаниар ороод үз. Та энэ хоёр  ертөнцийн  хооронд  газар, тэнгэр шиг ялгаа байгааг олж харах болно. Хөлсний менежер  нь “Энэ бол миний компани” гэж хэзээ ч хэлэхгүй. Учир нь хувийн бизнес эрхлэгч шиг мах цусаараа тэмцдэг албан тушаал хашаагүй. Иймээс түүнд алдах юм байхгүй. Харин бие даагч бизнесмэний хувьд байдал огт өөр. Компани нь түүний оршихуйн үндэс, түүний амь, амьдрал. Хэрэв компани нь унавал бүх зүйлээ алдана. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа хүн яаж ажиллах ёстой нь мэдээж.
 
Гэхдээ нөр их зүтгэлийн ард бизнесийн соёл, бизнесмэний ёс зүй, төлөвшил нуугдаж байдаг аж. Энэ нь таны хувьд юу гэсэн үг вэ? Та бизнесмэн хүнийхээ хувьд төлөвших нь чухал.

Та өөрөө өөрөөсөө асуу.

- Би бүх зүйлээ өөрөө гардан хийх үү?
- Би хүмүүст урам хайрлаж чадах уу?
- Би ер нь эерэг  сэтгэлгээтэй  хүн мөн үү?
- Би ер нь өөрөө өөрийгөө эерэгээр өөрчилж чадах уу?
- Би ер нь өргөн цар хүрээтэй сэтгэж  чадах уу? Гэх мэт

Хэрэв та өөртөө дутагдаж буй зан чанараа олж мэдсэн бол ухамсартайгаар, зорилготойгоор өөртэйгөө ажилла. Өрийгөө хөгжүүлэх стратеги хэрэгжүүл. Жинхэнэ бизнесмэн болох зорилго тавь.

Categories: