Сэтгэл зүйч дээр хоёр эмэгтэй ирж ханджээ. Нэг бүсгүй нь эр нөхрөө сексийн ажилдаа муу, хангаж чадахгүй байна
хэмээн нөхрөө хаяхад хүрсэн бол харин нөгөө нэг бүсгүй маань нөхрийнхөө хэт их улайрч хэтрүүлэгтэй секс хийдэг байдал нь таалагдахгүй байснаас болж нөхрөөсөө салсан байна. Нэг үгээр хэлбэл эхний эмэгтэй шунал тачаалаар цангаж байсан бол харин хоёр дахь бүсгүй маань таагүй байдал, өвдөлтийг мэдэрдэг байсан гэсэн үг юм.

Дээрх нөхцөл байдлаас гарахад тийм ч хэцүү биш. Хамгийн гол нь хайрттайгаа илэн далангүй ярилцаж хэн хэн нь хичээх хэрэгтэй. Харин өвдөлт таагүй байдлыг мэдрэхгүйн тулд янз бүрийн тосон түрхлэг хэрэглэж, эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй хэмээн хэлсэн байдаг. Энэ мэт зүйлсээс болж хосуудын хооронд асуудал үүсч улмаар салахад хүрдэг.

Секс бол гэр бүл салалтын эхний эгнээнд жагсах шалтгааны нэг юм.

Тогтмол сексийн үед хүний зүрхний булчин илүүтэй ажиллаж ачаалладаг байна. Хэрэв зүрх судасны ямар нэгэн өвчтэй бол орон дотроо аюулд учирч ч мэдэх юм. Иймд ерөнхийд нь хаана идэвхтэй, хаана илүү байгаа эсэхээ ойлгох хэрэгтэй. Тогтворгүй секс нь мэдрэлийн ядаргаанд оруулдаг хэмээн сексологичид үздэг.

Хэтрүүлэгтэй секс нь сексийн амтыг үгүй хийж орхидог. Жишээ нь та өдөр бүр дуртай бялуугаа иддэг гэж төсөөлдөө. Тэгвэл энэ нь удаан хугацааны турш таны дуртай зүйл чинь байж чадах уу? Иймд секст ч гэсэн сөрөг зүйл байх ёсгүй.

Хэрэв нойр хүрэхгүй байвал секс хийхэд гүн нойрсдог байна. Учир нь ялгарч буй гормонд тайвшруулагч бодис байдаг аж.

/Хань/

Categories: