Болсон явдалаас Нэгэн ажилгүй хүү Microsoft компанид оффисын туслахаар ажилд орохоор иржээ. Хүний Нөөцийн менежер түүнээс ярилцлага аваад дараа нь шал цэвэрлүүлж шалгалт авчээ.
Тэгээд тэр түүнийг ажилд авахыг зөвшөөрөв. Надад мэйл хаягаа өгөөрэй, би чам руу анкет явуулаад хэзээнээс ажилд орж болохыг чинь хэлье гэж ХН-ийн менежер хүү хэлэв.

Хүү тэгтэл “Надад компьютер байхгүй, мэйл хаяг ч байхгүй” гэв.
ХН менежер түүнд “Уучлаарай хүү минь, хэрэв чамд мэйл хаяг байхгүй бол чиний оршин байгаа чинь тодорхойгүй гэсэн үг, тийм хүнд ажил хариуцуулж чадахгүйнэ” гэжээ.

Хүү урам нь хугаран гарлаа. Тэр халаасандаа 10-хан доллартай юу хийхээ мэдэхгүй байв.

Гэвч тэр супермаркет орж 10 кг улаан лооль худалдаж авъя гэж шийдэв. Тэр авсан томатаа айлаас айлд, хаалганаас хаалганд очиж зарав. 2 цагийн дотор тэр өөрийн хөрөнгөө 2 дахин өсгөжээ. Тэрээр үүнийг 3-н удаа дахиж үйлдэхэд гэртээ $60-тай эргэж ирэв.

Тэгээд залуу ийм байдлаар амьдарч болох юм байна гэж ухаарчээ. Тэр гэрээсээ өглөө эрт гарч, орой харуй бүрий болж байхад ирдэг болжээ. Тэгээд тэр өөрийн мөнгөө өдөрт 2-3 дахин өсгөнө. Маш богино хугацааны дотор тэр мухлаг тэрэг худалдан авч, дараа нь ачааны машинтай болов. Түүнчлэн өөрийн тээврийн флоттой ч болж амжжээ.

5 жилийн дараа гэхэд тэр АНУ-ын хамгийн том хүнс худалдаачдын нэг болжээ.
Нэгэн өдөр тэр гэр бүлийнхээ ирээдүйг төлөвлөж, амь даатгалтай болохоор шийджээ. Тэгээд даатгалын брокерыг дуудуулж амь даатгалын төлөвлөгөөгөө сонгох талаар ярилцав. Ярьж дууссаны эцэст брокер түүнээс мэйлийг нь асуусанд залуу “надад мэйл хаяг байхгүй” гэв. Брокер гайхах сониучирхах зэрэгцэн асуусан нь “Та мэйл хаяггүй хэрнээ яаж энэ бизнесийн хаант улсыг байгуулж чадав аа. Хэрэв танд мэйл хаяг байсан бол бүр ямар байх байсныг төсөөлж байна уу?”.
 
микрософт

Залуу хэсэг бодолхийлснээ “тийм ээ, би Microsoft-д оффисын туслах хийж байх байсан” гэж хариулжээ.

Энэ түүхийн гол утга санаа бол:

1. Интэрнэт бол амьдралыг чинь шийдэх шийдэл биш.
2. Интэрнэт байхгүй байсан ч шаргуу ажиллаад саятан болж чадна.
3. Хэрэв чамд энэ мэссэж и-мэйлээр ирж байгаа бол чи саятан болохоос оффисын туслах байхад илүү ойрхон байна гэсэн үг.

Жич: Энэ мэйлийг над руу битгий буцааж явуулаарай. Яагаад гэвэл би мэйлээ хаагаад улаан лооль худалдаж авахаар гарлаа!!!

Хэхэхэхэхэ


/аваад мэйлээр явуулаарай/